• +(976) 7000-6343     
    • +(976) 7000-6343     
    • info@liberaldemparty.mn

    Эрхэм таныг Монголын Либерал Ардчилсан Намын /МоЛАН/ энэхүү цахим хуудсанд цаг заваа зориулан хандсанд талархаж байна.

    Манай улс хөгжих асар их боломжтой, хүний болон байгалийн арвин их нөөц баялагтай хүүхэд, залуусын орон билээ. Ийм боломжтой улсын хувьд хөгжлийн алсын хараа, бодлого, түүнийг хэрэгжүүлэх улс төрийн эрүүл институт үгүйлэгдсээр гурван арваныг ардаа орхижээ.

    Энэхүү орон зайг үгүйлсэн залуусын дуудлагаар, нийгэмдээ гэрэл асаахаар салбар бүрийн мэргэжилтэн залуус дэлхийн өнцөг, булан бүрээс эх орондоо эргэн ирэхэд нь урин дуудаж Улсаа хөгжүүлэх тодорхой хөтөлбөр, үзэл санаад нэгдэн Монголын Либерал Ардчилсан Намыг /МоЛАН/ нөхдийн хамт шинэчлэн зохион байгуулсан юм.

    Монголын Либерал Ардчилсан Нам "Хүмүүнлэг, ардчилсан, эрх чөлөөний үзэл"-ийг зарлан, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, иргэдийн бизнес эрхлэх боломжийг олгодог, хамгаалдаг, зорилтот бүлгийн иргэдээ халамжилдаг, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажилладаг, дэлхийн ардчилсан төр бүхий улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэлсэн, нээлттэй чөлөөт эдийн засгийн бодлого баримталдаг, баруун төвийн улстөрийн хүчин юм.

    Монголын Либерал Ардчилсан Нам ахмадаа хүндэтгэн сонсож, залуусдаа боломжийг нь олгож, ирээдүйн хөгжил рүү хамтдаа урагшлах болно.
     

    Хүндэтгэсэн,

    Намын дарга Д.Пүрэвдаваа