• +(976) 99810808    
    • +(976) 99810808    
    • info@liberaldemparty.mn

    ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ХӨТӨЛБӨР:

    НЭГ. АМЬДРАХАД ТААТАЙ МОНГОЛ УЛС

    Дэд бүтцийг нэмэгдүүлж, амьжиргаандаа тохирсон аргаар аятай тухтай, утаагүй, бохирдолгүй орчинд амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлнэ.

    Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үнэлгээг тэнцвэржүүлэх шинэлэг аргыг судлан нэвтрүүлж, цалин хөлсний ялгаатай байдлыг бууруулна.

    Ахмад насандаа идэвхтэй, эрүүл амьдрахад зориулсан хөтөлбөр санаачилж хэрэгжүүлнэ.

    Боловсролын зээл тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлага хангасан бол алагчлалгүй олгодог болгох нөхцөлийг бүрдүүлнэ.

     

    ХОЁР. СОЛОНГОРСОН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

    Нийтийн тээвэр, эрчим хүч, ундны ус, дижитал дэд бүтэц зэрэг иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ.

    Нарны, салхины, усан цахилгаан станцуудын төслүүдийг эрчимжүүлж, олон улсын хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлнэ.

    Уул уурхайн салбараас гадна бусад салбарын эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

    Төрийн хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчдэд ирэх төрөл бүрийн дарамтыг бууруулна.

    Урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг дэмжсэн төсвийн бодлого баримталж ажиллана.

    ГУРАВ. ТЭГШ БОЛОМЖИЙГ ХҮН БҮРТ

    Боловсролын зээл, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг дэмжих замаар өсөх ирээдүйтэй боловсон хүчнүүдийн боловсрол эзэмших боломжийг дэмжинэ.

    Ажил олгогчдыг бодлогоор дэмжих замаар хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлж, өрхийн орлогыг хангалттай түвшинд байлгахад анхаарна.

    Эрх нь зөрчигдсөн, маргинал бүлгүүдийн хүний эрхийг сэргээх, хамгаалах тогтолцоог дэмжиж ажиллана.

    Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжуудад шинжилгээ хийж, шүүхийн шударга ёсыг сахиулах үйл ажиллагааг сайжруулна.

    ДӨРӨВ. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

    Говь цөл зэрэг нар, салхины нөөц бүхий бүс нутгуудыг түшиглэсэн сэргээгдэх эрчим хүчний шинэчлэлийг хийж, тогтвортой, аюулгүй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ.

    Цахим аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж, иргэдийн мэдээлэл, эдийн засаг, дэд бүтцийн салбарт хийгдэж буй дижитал шилжилтийн үйл явцад аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллана.

    Иргэдийн эв нэгдэл, хамтач байдлыг дэмжиж хүчирхийллийн бус замаар аливаа асуудлыг зөвшилцөж шийдвэрлэдэг байдлаа бататгана.

    Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй байлгахад анхаарч, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

    ТАВ. МОНГОЛДОО САЙХАН АМЬДАРЦГААЯ

    Шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой эрдэм шинжилгээ судалгааны төслүүдэд шаардлагатай татварын хөнгөлөлт, тэтгэлэгт санхүүжилт, хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллаж хөрөнгө оруулалт авах нөхцөл байдлыг дэмжиж ажиллана.

    Төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох үйл явцыг хурдасгана.

    Ажил, хувийн амьдралын тэнцвэрийг хангахад анхаарч, уян хатан ажлын цаг, гэр бүлд ээлтэй амьдралын хэв маягийг бий болгоход төрийн бодлогыг чиглүүлнэ.

    Технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг нарийн мэргэжлийн үйлдвэрлэлүүдийг дэмжих замаар, чадварлаг боловсон хүчнүүдээ эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.