• +(976) 99810808    
    • +(976) 99810808    
    • info@liberaldemparty.mn

    Монголын Либерал Ардчилсан Нам (МоЛАН) нь 1998 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Улсын дээд шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгэгдсэн улс төрийн нам юм.

    МоЛАН нь либерал ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хариуцлагатай засаглалыг эрхэмлэн, Либерал Интернационалын үзэл баримтлалд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.

    Тус нам нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, иргэн төвтэй төрийн тогтолцоог төлөвшүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний хөгжил, сайн сайхан амьдралыг эрхэмлэсэн хүмүүнлэг нийгмийг цогцлоох зорилготой улс төрийн хүчин юм.